Биологи
Биологи буюу Амин судлал нь амин судлалын шинжлэх ухаан юм. Грек хэлний биос (βιος) (амьд) ба логос (λογος) (судлах), хэсэн үгнээс гаралтай. Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зvйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах судлагдахууныг яг тухайлан тодорхойлон зааглах боломжгүй юм.
Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг :
| Yндсэн салбар | Жишээ | Салбар |
|---|---|---|
| молекул | молекул биологи : уураг, ДНХ | органик хими, биохими, молекул биологи |
| бичил | эс (органит) | эсийн биологи, цитологи |
| ... |