Химийн элемент

2013-03-07,

Химийн махбод буюу Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.

Түгээмэл жишээ бол устөрөгч, азот, нүүрстөрөгч зэрэг болно. 2007 оны байдлаар 117 химийн элемент нээгдээд байна. 82-оос дээш (бисмут, түүнээс дээш), мөн 43-61 хоорон дахь атомын дугаартай элементүүд тогтворгүй, өөрөөр хэлбэл цацраг идэвхит чанартай. Хэдий цацраг идэвхит шинжтэй боловч 94 хүртэлх атомын дугаартай элементүүд байгаль дээр тааралдана.

Лабораторийн нөхцөлд цөмийн урвалаар шинэ химийн элементүүд нээгдсээр байна.

Түүх

Элемент гэдэг нэр томъёог МЭӨ 360 оны ү...

бичсэн: Bayrchuluun төрөл: Хими
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Хими

2013-03-07,

Хими (эртний Египет: χημία кеме, "дэлхий") буюу Хувилахуйн ухаан нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулийн төвшинд судладаг шинжлэх ухаан юм.

Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал, болон геологитой нягт холбогдоно.

Жабир ибн Хайянийг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг...

бичсэн: Bayrchuluun төрөл: Хими
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх